Zhicheel 11a
Monday, May 27, 2019
Monday, May 13, 2019
Monday, May 6, 2019
Техникийн зураг зүйн түүxээс
Техникийн зургийг гараар зурж байсан үеийн түүх[засварлах | edit source]
Техникийн зургийн үндэс суурь болоx олон олон геометрийн хуулиудыг МЭӨ үеийн алдарт математикчид болох Самосын Пифагорэсвэл Александрын Евклидын нээн судалж байсан байна.
Дундад зууны үеэс 18-р зуун хүртэл[засварлах | edit source]
Архитектор, техникийн зураг зүйн эхлэл нь дундад зуунд буюу дундад зууны өмнөх үеэс эхлэн хэрэглэж ирсэнийг нотлох баримтууд байдаг. Үүнээс арай эртний хөтлүүрийн зураг бол Ал-Жазарын зурсан зургийг оруулах ба үүний хийц нь дүүжин жингийн зарчим дээр ажилладаг машины зураг бий. Техникийн зураг зурах чухал нөхцөлүүдийн нэг нь Филиппо Брунеллешийн 1420 онд нээсэн нээлт буюу төвийн проекцын арга юм. Энэ дүрслэлийн аргыг дэлгэрүүлэхэд Албрехт Дюрер-н гүйцэтгэсэн үүрэг их[1]. 15-р зуунд Таккола-ийн зурсан усан тээрмийн зураг болон өөр бусад техникийн зургуудыг нэрлэж болно. Үүний дараа техникийн зургийг илүү нарийн болгон хөгжүүлсэн хүмүүсийн тоонд Леонардо да Винчи зүй ёсоор орно. Тэрээр машин болон машины эд ангийн зургаа зөвхөн бодитоор нь зурах бус харин хүнд ойлгомжтой болгох үүднээс зурсан зургууддаа нэмэлт харагдац нэмэн оруулдаг байв.
Яг техникийн зураг зүй гэдэг салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг Георгиус Агрикола бөгөөд тэрээр уул уурхай болон ашигт малтмалыг боловсруулах талаар өөрийн бичсэн металл судлал "De re metallica libri XII" номондоо (1555 онд хэвлэгдсэн) техникийн зургаар тайлбар хийсэн байдаг[1].
Дараагийн алхамыг хийсэн хүн нь Леонхард Кристоф Стурмсын 1718 онд бичсэн "Тээрэм барих урлаг" хэмээх номондоо анх удаа масштаб хэрэглэн зурсан байдаг. Мөн хэрэглэх материалын талаар ч энэ номондоо дурдсан байдаг байна[1].
Техникийн зураг зүй 19-р зуунд[засварлах | edit source]
Техникийн зургийн дараагийн хөгжлийн үеийн баримт нотолгооны нэг нь 19-р зууны эхээр патентлагдсан бүтээлүүд орно. Хамгийн анхны патентыг Англид 13-р зуунд өгч байсан учир патентын жагсаалтанд бүр эртний техникийн зураг байх магадлал ч бий. Техникийн зураг зүйн шинжлэх ухаан нь өнөөдрийн түвшинд хүртэлээ олон зуун жилийн турш хөгжин боловсрогдсоор ирсэн.
Техникийн зураг зүй 20-р зуунд[засварлах | edit source]
20-р зууны эхэн үед (бараг 1965 он хүртэл) зураг зурахад харандаа болон тушээр нэвт харагддаг цаасан дээр л зурдаг байв. Дараа нь зургийн налуу ширээ гарсан ба үүн дээр цаас тогтоогч төмөр хадаасаар тогтоон хэрэглэдэг байв.
Subscribe to:
Posts (Atom)
-
https://www.slideshare.net/gdavaa/ss-8194510